Өөрийнхөөрөө байх цорын ганц газар |
Үс уналтыг зогсоох арга бий Үс уналтыг зогсоох арга бий Өглөө сэрмэгц дэрэн дээр улам бүр их үс унасан байхыг хардаг. Үсээ самнахад бөөн үс унасныг хараад их таагүй мэдрэмж төрдөг. Өдөр бүр хэдэн арван үс унаж байх ёстойг та мэдэх үү. Хамгийн гол нь энэ унаж буй үс өдрөөс өдөрт улам бүр нэмэгдээд буйг анзаарсан бол харин та үсэндээ анхаарал тавих хэрэгтэйн дохио юм. Ингэхдээ юуны түрүүнд ямар шалтгаанаас болж үс унаж байгааг тодорхойлох хэрэгтэй. Үс унах шалтгаан Үс маш олон шалтгаанаас болж унадаг. Тухайлбал: • Ген, удамшлаас хамаарч, • Дааврын тогтолцоо алдагдах, • Биеийн дархлаа сулрах, • Толгойн арьсны элдэв халдварт өвчин, • Чихрийн шижин, шар, төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалт зэрэг дотрын өвчин, • Химийн эмчилгээ, дааврын эм бэлдмэл хэрэглэх, • Үс, хуйх, үсний угт цусан хангамж муудах, • Үсний будаг, хими, халуун сэнс зэрэг гадаад хүчин зүйлс, • Төрөлтийн дараах үс уналт, • Экологийн хүчин зүйлс, • Бүтэн ухаан алдуулалтад орох • Буруу хооллох, • Стресст орох үед үс унана. Үс унах нь түр зуурын, халзралт гэж хоёр янз байна. Түр зуурын үс уналтын үед цагт нь эмчилгээ хийлгэвэл хурдан хурдан сэргэж ургана. Харин патологийн үс халзралт найдвар багатай. Халзралт нь ахимаг насны эрчүүдэд элбэг тохиолддог бөгөөд дух, толгойн оройн хэсгээс эхэлж халзарна. Эрчүүдийн халзралт нь удамшлын шинжтэй байдаг. Гэхдээ бас буруу хооллолт нөлөөлдөг. Эрүүл, сайхан үстэй байх нь бие организмд В-гийн төрлийн аминдэм хангалттай байдагтай холбоотой. Тамхи нь биенд буй аминдэмийг шингээн устгадаг тул тамхи татах зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Үс нь эрс тэс цаг агаартай орчин хэт халуун, хүйтэн хэмд амархан унадаг тул малгай, алчуур зэргийг хэрэглэж байх шаардлагатай. Эмэгтэйчүүдийн хувьд дааврын ялгаруулалтаас ихээхэн хамааралтай байдаг. Эмэгтэй гормон эстроген нь үсний насыг уртасгадаг бол эр гормон андроген нь харин ч эсрэгээрээ богиносгодог юм. Эмэгтэй хүний бие организмд дээрх хоёр гормон тэнцвэртэй байдаг ч цэвэршилт, төрөлт, дааврын эм бэлдмэл хэрэглэх үед баланс нь алдагдаж, эм гормон эстроген багассанаас болж үс унаж эхэлдэг. Түр зуурын уналтыг хэрхэн эмчлэх вэ? Ямар ч эмчилгээний үед гаргадаг хамгийн том алдаа бол хам шинжийг л арилгах гэсэн оролдлого юм. Симптом хам шинж нь зөвхөн гадаад илрэл нь. Гол нь өвчлүүлж буй үндсэн шалтгааныг нь тогтоох хэрэгтэй. Энэ нь үс уналтад ч хамаатай. Хүчтэй стресст орсон үед үс нэг сарын дотор л унадаг. Стресст орох шалтгаан олон янз. Удаан хугацааны курс эмчилгээ, эм бэлдмэл хэрэглэсний дараа стресст орж болно. Энэ тохиолдолд эмчтэйгээ зөвлөн хэрэглэж буй эм бэлдмэлээ солих хэрэгтэй. Биеийн дархлаа суларснаас үс унадаг тул биеийн дархлаагаа сэргээх эмчилгээг даруй хийх шаардлагатай. Хуйх, толгойн арьсны өвчтэй, түүнийгээ эмчлүүлээгүй тохиолдолд ус уналтаас сэргийлсэн тэжээлийн маск тавьж арчилсан ч унасан хэвээр байх болно. Мөн та өвөл малгай өмсдөггүй бол толгойны арьсны цусан хангамж алдагдан үс унахад хүргэнэ. Малгай өмсөх дургүй бол ороолт зангидах, юүдэн өмссөн ч болно шүү дээ. Энэ мэтчилэн үс унаж буй шалтгаанаа тогтоосон бол дараа нь эмчилгээний зөв хувилбарыг сонгоно. Тухайлбал: Хуйхандаа иллэг хийх Ингэвэл цусан хангамж сайжирч үсний угийг хэрэгцээт тэжээл, аминдэм, эрдэс бодисоор хангаж өгнө. Толгойгоо угаах үедээ хурууныхаа өндгөөр сайн иллэг хийж байх хэрэгтэй. Мөн орой бур унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийж занших хэрэгтэй. Тэжээлийн тосон маск Эрэндийн тос, лошгын тос нь үс уналтыг зогсоох үйлчлэл үзүүлдэг. Иймд хуйхандаа түрхэн полиэтиленин малгай өмсч, 20 - 30 минут болсны дараа үсээ нямбай угаана. Мөн эмийн сангаар худалдаалж буй капсултай 8 аминдэмийг хоёр халбага эрэндийн тостой хольж хуйхандаа түрхээд, толгойгоо алчуураар битүү ороон цагийн дараа угаавал маш сайн тэжээл болдог. Тарагны маск Хоормог тараг нь В аминдэмийн баялаг агууламжтай тул долоо хоногт нэг удаа маск тавьж занших хэрэгтэй. Үс уналтаас сэргийлсэн шампунь хэрэглэ. Орчин үед ийм үсний шампунь, бальзам элбэг байдаг болсон. Үсэндээ тэжээл өг Үүний тулд В аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Мөн цитрусын төрлийн жимс, киви ид. Хэрвээ төрөлт болон цэвэршилттэй холбоотой шалтгаанаар үс унаж буй бол дааврын үйл явц хэвийн болохыг хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ үс унахаас сэргийлсэн арчилгааг байнга хийж байх хэрэгтэй шүү. Халзралтыг хэрхэн эмчлэх вэ? Хэрвээ патологийн шалтгаанаар үс халзралт явагдаж буй бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр цус, дааврын, спектрын болон био шинжилгээ хийж үс уналтын шалтгааныг нарийвчлан тогтооно. Шинжилгээний хариуг үндэслэн комплекс эмчилгээг явуулна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр шинэ эмчилгээ, шинэ технологи нэвтэрч буй тул түүнийг судлан зөв сонголт хийх л хэрэгтэй. Эмчилгээ хийхийн зэрэгцээ халзралтын эсрэг иллэг, маск мөн стресс тайлах эмчилгээг зэрэг явуулах шаардлагатай юм шүү. 18:57 - 2011-05-13 - Сэтгэгдэл бичих
|
Тухай: Хүссэн бүх зүйлсээ хий (сонирхолтой мэдээллүүд) Нvvр Хувийн мэдээлэл Архив Найзууд Шинэ бичлэгvvд - White: Cursed Melody киноны teaser зураг гарчээ - Японы комик K-pop дуучидын нэр хүндэд халджээ!! - Б төлөвлөгөө киноны дуу 4Minute - Chaos A.D - эмэгтэй заавал хүнд хэлж байх үг - хайртдаа зориулах шүлэг - Бүсгүйчүүдээ нүүрээрээ турахыг хүсвэл наашаа суугаарай - Үс уналтыг зогсоох арга бий - Бүтэлгүй хайрын өгүүлэг - Хайртай хvн чинь ямар жимсэнд дуртай вэ? - Найз залуу /бvсгvйгээ/ хуруугаар нь шинжихvй - Miss A - Muu ohin, sain ohin (mongolian sub, orchuulgatai) abcgirl0320 - T-ara & Supernova - Hairlah tsag (mongolian sub, orchuulgatai - snsd dance battle 2010 hd - Dream.High OST:IU-someday - 4MINUTE - 'I My Me Mine Найзууд - Saraana - soko - Amaraa. A - saaraa - Хүслийнжигүүр - DESI - Dorjhand |