Өөрийнхөөрөө байх цорын ганц газар

Найз залуу /бvсгvйгээ/ хуруугаар нь шинжихvй

Найз залуу /бvсгvйгээ/ хуруугаар нь шинжихvй
Бичсэн: Sokono
Мэдээлэл нэмсэн: 2011-05-07

www.suragch.comХvний царай төрх, нvдний харц, биеийн галбир, дуртай өнгө, тэр ч бvv хэл хуруугаар нь шинжиж болдог ажээ. 

Хvний зан чанарын зарим нэг онцлогийг харилцан олон зvйлээс мэдэж, шинжиж болно. Нvд бол сэтгэлийн толь гэдэг ч хvний гарын хуруу эзнийхээ тухай тvvнээс дутахааргvй мэдээлэл өгдөг аж. Найз залуу бvсгvйнхээ хурууг ажилглаж ямар хvн бэ гэдгийг ажиглаарай.

-Урт долоовор хуруутай залуус төлөв даруухан, нуруутай хvмvvс байдаг.

-Урт ядам хуруутай эрчvvд байнгын асуудалтай байдгаас гадна бэлгийн хамтрагчаа ч ойр ойрхон солих сонирхол ихтэй байдаг аж.

-Ядам хуруу урт байх нь эхийн дааврын өөрчлөлт ихтэй байдаг ялангуяа тестостероны илvvдэлтэй шууд холбоотой гэж мэргэжилтнvvд vзэж байна.

-Долоовор хуруунаасаа урт ядам хуруутай эрчvvд замын хөдөлгөөний элдэв дvрэм зөрчих, хурд хэтрvvлэх, хууль бус vйлдэл хийх зэрэг алдаа гаргадаг болох нь тогтоогджээ.

-Ядам хуруу хөгжил сайтай, урт байгаа нь цусан дахь тестостероны төвшин өндөртэй холбоотой гэнэ. Ийм хvмvvс карьер хөөх, спортын амжилт гаргахдаа ч сайн байдаг аж.

-Эрхий хуруу нь богино, зузаавтар эрчvvд бэлгийн чалх гайхамшигтай сайн байдаг гэнэ. Гэхдээ бэлгийн харьцаанд тогтворгvй, хөнгөмсөг байх нь элбэг аж.

-Чигчий хуруу нь харьцангуй урт эрчvvд аливаад овсгоотой ханддаг ч гэр бvлийн тал дээр бага зэрэг тогтвор суурьшил муутай нь тогтоогджээ.

-Савх шиг урт нарийхан, сvмбэн цагаан гоёмсог гартай бvсгvй бол бодит амьдралаас хөндий бөгөөд романтик, танхил зантайн шинж.

-Ийм хуруутай бол гаднаасаа нэлээд ихэмсэг мэт харагддаг ч цаад чанар нь уян зөөлөн болоод өгөөмөр гэнэ.

-Сvмбэн цагаан гоёмсог гартай бvсгvй гоо сайхны төлөө юугаа ч харамлахгvй. Нэлээд vрэлгэн талдаа. Амархан уйдамтгай.

-Богинохон хуруутай бvсгvйчvvд ихэвчлэн хурц ааштай, хэрvvлч, хов жив хөөцөлдөмтгий, жижиг сажиг асуудалд хэт их ач холбогдол өгдөг дэвэргэн зантай. Сайн тал нь гэр орны ажилд сvрхий сайн бөгөөд чадварлаг.

-Том хуруутай хvvхнvvд оюуны потенциаль сайтай, боловсролтой, аливаад бодолтой ухаалаг ханддаг хэдий ч өөрийнхөөрөө хэт их зvтгэх дуртай.

-Ясархаг гартай бvсгvйчvvд эрч хvчтэй, дайчин шинжтэй.

-Гомдож баярлах нь амархан, цайлган, өрөвч сэтгэлтэй. Удаан хугацаанд хvнтэй муудаж чаддаггvй. Бэрхшээл зовлонг даах чадвар сайтай.

-Жижигхэн хөөрхөн гартай бvсгvй бол ухаалаг хурц ааштай, хайр дурлалд халуун янаг тачаангуй. Тэд төлөвлөсөн юмандаа хvрэхийн тулд юугаа ч золиослоход бэлэн, шургуу, шантардаггvй онцлогтой.

-Мяраалаг зөөлөн гартай эмэгтэйчvvд сэтгэл сайтай, бодь амгалан зантай. Хир баргийн юманд нэг их уурлаж бачимдаад байдаггvй. Амгалан тайван зантай, гэрийн маш сайн эзэгтэй

17:19 - 2011-05-07 - Сэтгэгдэл бичих

Ємнєх хууд Дараагийн хуудас
Тухай:
Хүссэн бүх зүйлсээ хий (сонирхолтой мэдээллүүд)


Нvvр
Хувийн мэдээлэл
Архив
Найзууд

Шинэ бичлэгvvд
- White: Cursed Melody киноны teaser зураг гарчээ
- Японы комик K-pop дуучидын нэр хүндэд халджээ!!
- Б төлөвлөгөө киноны дуу 4Minute - Chaos A.D
- эмэгтэй заавал хүнд хэлж байх үг
- хайртдаа зориулах шүлэг
- Бүсгүйчүүдээ нүүрээрээ турахыг хүсвэл наашаа суугаарай
- Үс уналтыг зогсоох арга бий
- Бүтэлгүй хайрын өгүүлэг
- Хайртай хvн чинь ямар жимсэнд дуртай вэ?
- Найз залуу /бvсгvйгээ/ хуруугаар нь шинжихvй
- Miss A - Muu ohin, sain ohin (mongolian sub, orchuulgatai) abcgirl0320
- T-ara & Supernova - Hairlah tsag (mongolian sub, orchuulgatai
- snsd dance battle 2010 hd
- Dream.High OST:IU-someday
- 4MINUTE - 'I My Me Mine

Найзууд
- Saraana
- soko
- Amaraa. A
- saaraa
- Хүслийнжигүүр
- DESI
- Dorjhand



:-)
 
xaax